
1972 оны Мюнхены олимп дэлхийн спортын түүхэнд тод мөр үлдээсэн наадам юм. Зөвлөлтийн гимнастикч Ольга Корбутын ид шидийн гэмээр ялалт, ЗХУ-ын сагсан бөмбөгчдийн дэлхийг донсолгосон гайхалтай хожил, Израилын тамирчдыг барьцаалсан эмгэнэлт үйл явдлын зэрэгцээ дээрх олимп "Голиафыг ялсан Давидын агуу ялалт"-аар хүн төрөлхтөний сэтгэл зүрхэнд тод хоногшин үлдсэн юм.
Германы бөх Вильфрид Дитрих эх нутагтаа зохиогдсон тус олимпид амжилтгүй оролцож түүхэндээ анх удаа олимпийн наадмын медалийн тавцанд гарч чадаагүй. Гэсэн хэдий ч хувь заяаны эрхээр чухам энэ наадам л дэлхийд алдар нэрээ үүрд дурсгах боломжийг түүнд олгов. Тэрээр алдарт "Зууны шидэлт"-ийнхээ ачаар Америкийн "хүнд жингийн мангас" Крис Тейлорыг ялсан юм.
"Зууны шидэлт"-ийн агшинг хальсанд буулгасан Шведийн фото сурвалжлагч Улле Сейболдын зураг олимпийн түүхэнд хамгийн шилдгээр яах аргагүй тодорч үлдсэн байдаг.
Тухайн үед хүнд жингийн бөхчүүдэд жингийн хязгаарлалт тавьдаггүй байж. Дэвжээн дээр 184 см өндөр,100 дөнгөж гарсан кг жинтэй, 39 настай ахмад бөх Дитрих өөрөөсөө 12 насаар дүү, 196 см өндөр, 200 кг жинтэй Америк залуу эрийг тэвэрч шидэх мэхээр ялж байгааг төсөөлөхөд бэрх.
Дуулиант ялагдлынхаа дараа, Тейлор хувцас солих өрөөнд орж ирээд багийн нөхдүүддээ "Мнгэж ялагдсандаа үнэхээр итгэхгүй байна. Намайг дэвжээнээс сэв хийтэл өргөөд шидчих хүн дэлхий дээр байдаг гэж бодсонгүй. Би алдаа хийлээ" гэжээ.
"Зууны шидэлт" буюу Голиафыг ялсан Давидын агуу ялалт | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.