Шууд Chart

Монгол Улс ДАШТ-ээс одоогоор 22 дахь медалиа хүртээд байна

2019-08-26 10:28:48

Жүдо бөхийн ДАШТ Япон Улсын нийслэл Токио хотноо эхлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд 149 оны 860 гаруй тамирчин өрсөлдөж буй.

Энэ удаагийн тэмцээн ирэх жилийн Токиогийн олимпийн өмнө болж байгаагаараа онцлог юм. Иймд улс бүр багтаа шилдэг бөхчүүдээ оролцуулж байгаа билээ.  

Манай улс жүдо бөхийн ДАШТ-д 2011 оныг эс тооцвол 2009 оноос хойш амжилттай оролцож байна. Монголын жүдо бөхийн анхны ДАШТ-ий медалийг одоогийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, О.Балжинням нар 1989 оны Белградын ДАШТ-ээс авч ирж байсан бол анхны дэлхийн аваргын алтан медалийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2009 оны Роттердамаас хүртэж байв.

Харин гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Египетийн Кайр хотноо ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй тамирчдын анхны алтан медальтан болсон бол М.Уранцэцэг 2013 оны Риогийн ДАШТ-ээс анхны эмэгтэй дэлхийн аваргын алтан медалийг авч ирсэн байдаг билээ. Олимп, дэлхийн шилдэг тамирчин Х.Цагаанбаатар Монголоос дэлхийн аваргын анхны хос медальтан болж байсан бол Д.Сумьяа дэлхийн анхны гурван медальтан болсон юм.

Монголын жүдо бөхийн тамирчид ДАШТ-ээс хүртсэн медаль:

  • 1989 оны Белград Д.Баттулга 60 кг хүрэл, О.Балжинням -95 кг мөнгө
  • 2005 оны Кайрт Х.Эрдэнэ-Од 57 кг хүрэл
  • 2009 оны Роттердамд Х.Цагаанбаатар 66 кг алт,
  • 2010 оны Токиод Х.Цагаанбаатар 66 кг хүрэл, Х.Бундмаа 52 кг хүрэл
  • 2013 оны Риод Д.Аматүвшин 60 кг мөнгө, М.Уранцэцэг 48 кг алт
  • 2014 оны Челябинскт Г.Болдбаатар 60 кг алт
  • 2015 оны Астанад С.Ням-Очир 73 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл
  • 2017 оны Будапештэд Г.Болдбаатар 60 кг хүрэл, Г.Одбаяр 73 кг хүрэл, Н.Түвшинбаяр -100 кг хүрэл, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг алт, Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл
  • 2018 оны Бакуд Л.Отгонбаатар -100 кг хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл
  • 2019 оны Токиод М.Уранцэцэг -48 кг хүрэл.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улс ДАШТ-ээс одоогоор 22 дахь медалиа хүртээд байна  
Үзсэн: 1962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй