Шууд Chart

Монгол Улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдлоо

2019-08-26 17:51:44

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал дөнгөж сая болж, гишүүд болон есөн хорооны дарга энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болгосон байна.

Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэж  ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх,  сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн.

Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. Харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдлоо  
Үзсэн: 5809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 00:19
Оюунэрдэнэ далдаак гөлөг Хэнтийхэндээ сайн мундаг хүн болох гэж энэ хүүг аллаа даа
Хадбаатар [127.0.0.xxx] 2019-08-26 19:12
Миний хувьд,Оюунболдийг дэмжинэ.Яагаад гэж,чинь үнэн амьдарч,ажиллаж хөдөлмөрлөхөд,худал хуурмаг,атаа хорсол төдий чинээ их дагдаг юм мэд үү!!! Үнэн мөнхөд хүчтэй,Халх эрчүүдийн оюуны болоод биеийн хүчийг би бахархана.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 21:34
Halh buriad yamar jamaa bn, neg mongol
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 18:31
Ер нь наадам гэж ямарч өгөөжгүы,өчнөөн зардал чирэгдэлтэй хэл амтай юм хийхээ болиод бүх нийтийн цэнгүүн маягийн юм эхэлж зохион байгуулаад дараа нь иргэд өөр өөрсдийнхээрээ чөлөатэй тэмдэглэдэг болмолр юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 18:14
сайн байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-26 22:06
наадамд барилдах бѳх наадмаас ѳмнѳ зохион байгуулах хариуг нь ирэхээр ѳѳрийн зардлаараа допингийн шинжилгээг хийлгэх, наадмын дараа улсын зардлаар дахин шинжилгээ авч байвал зүгээр юм
Зочин [127.0.0.xxx] 2019-08-27 06:52
Er hun aldaj bolno.ereg neg nurj bolno.uneheer ilersen tohioldold ter buruug ni өмөөрөөд hamgaalaad baih shaardlagagui.mon ter hund buruu setgegdel төрүүлж bolohgui.yaahab garaa biz.tegeed ter huuliinhaa daguu arga hemjeegee abahuulaad ard tumneesee harin ner төртэй uuchlaltaa guibal harin oort ni sain.

Бидэнтэй нэгдээрэй