
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй архи, спиртийн 14 үйлдвэрт шалгалт хийжээ.
Үйлдвэрлэж байгаа 40 нэрийн архи, спиртнээс дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа төвд шилжүүлэхээр болсон байна. Хамтарсан шалгалтаар архины гурван үйлдвэр “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь илэрсэн тул зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн 10 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн байна.
Мөн хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил архи согтууруулах ундааны худалдааг битүүмжилж, 36 дээж аван лабораторт шинжлүүлсэн байна. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан гурван газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ.
Архи, спиртийн үйлдвэрүүдэд шалгалт хийжээ | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.