
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан цахим тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүд зарим талын мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалан алдаа зөрчил үүсэх тохиолдол гарч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна. Тиймээс цахим тендерт оролцогчдод зориулсан мэдээллийг хүргэж байна.
Цахим тендерт оролцохоор төлөвлөж байгаа бол та дараах зүйлийг анхаараарай.
Цахим тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендер хүлээж авахгүй.
Цахим тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерт оролцогч илгээсэн тендертээ засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, буцаан авах эрхтэй. Хэрэв тендерт оролцогч илгээсэн тендерээ буцаан авсан тохиолдолд цахим тендерт оролцох хураамжийг буцаан олгохгүй.
Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.
Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.meps.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч, цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 20,000 төгрөгийг www.meps.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.
Цахим тендерт оролцогчдын анхааралд | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.