Шууд Chart

"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын шинэчлэл

2014-03-03 09:28:20

 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг өнгөрсөн онд батлаж журмын дагуу Улаанбаатар хотын 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлүүлсэн. Харин уг журамд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор  нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хуучин журам нь  зургаан  бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор зургаан бүлэг 110 зүйл заалттай болсон.

 Журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар одоо хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан зарим нэр, томьёог илүү ойлгомжтой болгосон гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын шинэчлэл  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй