
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийслэлд мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэг нь Улаанбаатар хотын санхүү, төсвийн үйл ажиллагааг ил тод байлгах, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг иргэдэд олгох зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэж, нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ.
"Шилэн данс"-ны тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.