
Error loading player: No playable sources found
Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Төрийн орон сууцны корпораци нь холбогдох албаныхны тооцоолсноор жилдээ арван мянга гаруй орон сууц барих хүчин чадалтай бөгөөд ойрын долоо, найман жилийн хугацаанд 75 мянган орон сууц барих боломжтой ажээ. Нийслэлийн удирдлагуудын мэдээлснээр энэ нь өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй аж. Тиймээс нийслэл хотод орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий учраас Нийслэлийн орон сууцны корпораци байгуулахаар болжээ.
Гэхдээ Нийслэлийн орон сууцны корпораци нь хараахан байгуулагдаагүй бөгөөд одоогоор судалгааны түвшний ажлууд хийгдсэн байгаа аж. Үүний дараа саналаа боловсруулж удирдлагын зөвлөлд танилцуулж албан ёсоор орон сууцны сангийнхаа дүрэм журмыг батлах юм байна.
Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд орон сууцны сан байгуулах хэрэгтэй ба Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн мэдээлснээр уг санг байгуулаад одоогийн байдлаар 15 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа аж.
НОСК байгуулагдсанаар иргэд орон сууцныхаа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхийн тулд заавал нэг дор төлөх шаардлагагүй бөгөөд олсон орлогоноосоо өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр, хүссэн хугацаандаа Нийслэлийн орон сууцны санд мөнгөө төвлөрүүлж болох юм байна. Урьдчилгаа хөрөнгийг бүрдүүлэхэд тодорхой хугацаа загаагүй бөгөөд иргэд 30 хувиа бүрдүүлж дуусмагцаа гэрээ байгуулж байрандаа орох боломжтой болно. НОСК иргэдийн хуримтлуулсан мөнгөөр хувийн хэвшлийнхийг татан оролцуулж барилгын ажлыг явуулна. Өөрөөр хэлбэл иргэдийн хуримтлуулсан урьдчилгаа мөнгөөр хөрөнгө босгож орон сууцаа барих ажээ.
Урьдчилгаа мөнгөө Нийслэлийн орон сууцны санд бүрдүүлсний дараа байрандаа орно | ||
Үзсэн: 3022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.