Шууд Chart

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэлээ

2014-03-03 10:22:54

Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд  олон улсын иргэний хамгаалалтын өдөр тохиодог бөгөөд энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас “Иргэний хамгаалалт ба урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлж аюулгүй нийгмийг бий болгох нь” гэсэн уриаг зарлаж, тус байгууллагын гишүүн орнууд энэхүү урианд нэгдэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Манай улсын Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хороо, Гамшиг судлалын хүрээлэнгээс Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллагын үүсгэн байгуулсны 50 жилийн ойг тохиолдуулан онол, практикийн бага хурлыг өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-т зохион байгуулсан байна.
Тус  хурлын зорилго нь Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын үйл ажиллагаа, түүний хүрээнд манай улс хэрхэн хамтран ажиллаж байгаа болон цаашдын хандлагын талаар судалгаа, дүгнэлттэй хандаж тал бүрээс нь хэлэлцэх, шийдэл хайхад оршиж байсан аж.
 
Дашрамд дурдахад, манай улс олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүн, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, 2010 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болж хамтран ажилласнаар гамшгаас хамгаалах талаар үндэсний чадавхи нэмэгдэж, олон улсын хэмжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, бие бүрэлдэхүүнийг сургах, олон улсын байгууллагаас тусламж авах боломж бүрдсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэлээ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй