
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан ирэх аравдугаар сард болохоор товлогджээ.
Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа King Tug хочит Н.Төгсцогт WBC-ийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC-ийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан билээ.
Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулаан хийж ялалт байгуулсан, өнгөрсөн тавдугаар сард.
Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд хэрэв Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-ийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн боловч тэрбээр манай Төгсөөтэй тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-ийн цолоо аваргын цолоо алдсан ч WBA-ийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа билээ.
Одоо WBC "Бага" Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын "сэнтийд" манай Төгсцогтыг өргөмжлөх үү? Эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх ёстой.Ямар ч байсан Төгсөө маань сар гаруйн дараа рингэнд дахин гарах нь.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх аравдугаар сард тулалдана | ||
Үзсэн: 1873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.