Шууд Chart

Батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна

2014-03-03 14:03:02

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг  хүлээн авч уулзлаа.

Сайд Д.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл үргэлжилж ирсэн хоёр орны найрсаг  харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэж, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж явдагт талархаж буйгаа илэрхийллээ.
 
Элчин сайд, хатагтай Кэмбэлл энэ онд хоёр орны Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол, АНУ-ын батлан хамгаалах харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн ирээдүйн талаар санал солилцож, тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mori Honi [103.26.194.xxx] 2014-03-03 17:45
Buh salbart hamtran ajilah tsag ni bolson shuu avah zuil mash ih baigaa.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-03 17:43
Mash zov arga hemjee baina shuu? AHU orchin uyiin zevseg avah heregtei shuu?

Бидэнтэй нэгдээрэй