Шууд Chart

Дархлаажуулалтын талаар сургалт хийжээ

2014-03-04 11:56:04

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын үйл ажиллагааны болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаарх шинэ мэдлэг өгөх, суурь мэдлэгийг бататган бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулж, сургалтад БОЭТ, сум, өрхийн хүүхдийн эмч, вакцинатор сувилагч нийт 48 хүнийг хамруулсан байна.

 

Сургалтаар дархлаажуулалтын удирдлага зохион байгуулалт, дархлаажуулалтын өмнөх үзлэгийг чанартай хийх, дархлаажуулах арга техник, зөвлөгөө өгөх, урвал хүндрэлийн тандалт, хариу арга хэмжээ авах, бүртгэл мэдээлэл, аюулгүй тарилга, хог хаягдлын менежмент зэрэг сэдвүүдээр дадлагажуулах сургалт хийгдсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Дархлаажуулалтын талаар сургалт хийжээ  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй