Шууд Chart

Нийслэлийн “Аврах анги-105”-ынхан манлайлжээ

2019-09-16 12:19:34

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн энэ сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан тус тэмцээн байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний “Шилдэг офицер”-ын тусгай шагналыг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч О.Батсайхан, “Шилдэг аврагч”-ийн тусгай шагналыг нийслэлийн “Аврах анги-105”-ын аврагч Д.Төрсүлд, “Шилдэг усчин аврагч”-ийн тусгай шагналыг НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч А.Мөнх-Оргил нар хүртэж хамт олноо манлайллаа.

Түүнчлэн “Мэргэжлийн аврагч-2019” тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр оноогоор тэргүүн байрт Нийслэлийн Аврах анги-105, дэд байрт НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Нийслэлийн “Аврах анги-105”-ынхан манлайлжээ  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй