
Дээрх тоглолт Монголын урлагийн зөвлөл , АНУ дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүнд төрсөн бүтээл аж.
Сонирхуулахад, Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн төслийг Улаанбаатар чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаа санаачилж, өнгөрсөн гурван сарын хугацаанд дэглэн найруулсан. Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн тоглолт түүний бие даасан анхны бүтээл юм.
Тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн тоглолт болно | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.