
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг олон нийтэд танилцуулах тэдний саналыг тусгах ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлын хүрээнд хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, анхан шатны болон давж заалдах шатны шүүгч, хуульч, өмгөөлөгч нарт танилцуулж, тэдний саналыг хуулийн төсөлд тусгах хэлэлцүүлгүүдийг энэ оны хоёрдугаар сарын 27-оос эхлэн өчигдрийг хүртэл зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллага, иргэний анхан болон давж заалдах шатны шүүгчид, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны 40 гаруй хуульч, өмгөөлөгч оролцож, хуулийн төсөлд үнэтэй саналаа өгсөн байна.
Хүүхдийн эрхийн талаарх хуулийг боловсронгуй болгоно | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.