
Изүцү ояката нь энэ сарын 16-нд 58 насандаа хорт хавдрын улмаас нас нөгчсөн бөгөөд бурхан болоочийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр Изүцү дэвжээнд болж байна.
Ёслолд Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү, ёкозүна Хакүхо, Какүрюү тэргүүтэй 600 хүн оролцож буй.
Изүцү ояката бол манай ёкозүна Какүрюүг сүмогийн ертөнцөд угтан авч, аварга цол хүрттэл нь авч явсан ачтан билээ.
Какүрюү “Монголоос ирсэн хэний ч мэдэхгүй хүүд итгэл найдвар хүлээлгэж, өсгөн хүмүүжүүлсэн хайртай багш минь байлаа. Намайг ялагдах үед надаас илүү сэтгэлээр унадаг. Гэнэтийн мэдээ сонсоод шоконд орсон. Ийм залуугаараа нас барна гэж огт бодоогүй. Одоо ч итгэхгүй байна. Дэвжээндээ биднээр бэлтгэл хийлгээд сууж байгаа мэт санагдаж байна. Хамгийн сүүлд уулзсан нь Нагоя башёд түрүүлсэн өдөр. Одоо бодоход тэр түрүү жаахан ч гэсэн ачийг нь хариулсан хэрэг болсон юм болов уу” гэж ярьжээ.
Какүрюү М.Ананд багшийгаа сүүлчийн замд нь үдлээ | ||
Үзсэн: 2689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.