Шууд Chart

Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр эхэллээ

2019-09-25 15:53:59

Казахстан Улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр албан ёсоор эхэллээ.

 Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарч зодоглосноос:

-55кг жинд Азийн цомын аварга Х.Батцэнгэл эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Мендозатай барилдан торгуулиар цэвэр ялж, гуравдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдахаар боллоо.

-50кг жинд Азийн цомын аварга Н.Мэндсайхан нэгдүгээр тойрогт Азербайжаны бөхтэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хоёрдугаар тойрогт Израйлийн А.Шулмантай барилдахаар боллоо.

Тус тэмцээн энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр эхэллээ   
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй