Шууд Chart

“Оскар”-ын шагналт Брие Ларсон 30 нас хүрлээ

2019-10-01 13:10:15

Тэрбээр 1989 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни мужид төрсөн. Түүнчлэн зургаан настайдаа театрын урлагт хөл тавьж, урлагийн замналаа эхлүүлжээ. Анх Брие Ларсон хошин цувралуудад дүр бүтээдэг байсан бөгөөд 2005 онд дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн “Finally Out of P.E.” нэртэй цомгоо гаргасан юм.

Түүний тоглосон бүтээлүүдээс хамгийн алдартай нь 2015 онд нээлтээ хийсэн "Room" кино. Тэрбээр эл бүтээлд гол дүр бүтээж, улмаар 2016 оны хавар “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

Брие Ларсон “Марвел” кино компанийн ''Ахмад Марвел'' дүрд сонгогдсоныхоо ард “Captain Marvel”, “Avengers: End game” кинонд дүр бүтээгээд байна.

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Оскар”-ын шагналт Брие Ларсон 30 нас хүрлээ  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй