
“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers” багийн ахлагч хэмээн нэрлэгдээд буй “Хүн аалз” киноны шинэ анги өнгөрсөн долоодугаар сарын 2-нд нээлтээ хийсэн. “Spiderman: Far from home” буюу “Хүн аалз гэрээсээ явсан нь” кино нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого, БНХАУ, Японд гарснаасаа хойш 110 сая ам.доллар цуглуулсан. Мөн “Хүн аалз гэрээсээ явсан нь” кино нээлтээ хийснээс хойш 14 дэх хоногтоо олон улсаас нийт 850 сая ам.долларын ашиг олсон билээ.
Тус баатрын эрхийг эзэмшигч “Sony” болон хамтран ажиллаж байсан “Disney” кино компани хэлэлцээрт хүрээгүйн улмаас эл кино төсөл цуцлагдаж, “Марвел” студийн супер баатруудаас “Хүн аалз” хасагдахдаа тулсан билээ. Тэгвэл дээрх хоёр кино компанийн хэлэлцээр тохироонд хүрч,
Мөн Marvel Cinematic Universe(MCU)-ээс 2021 онд нээлтээ хийх бүрэн хэмжээний дөрвөн киног зарласан бөгөөд үүнд “Хүн аалз” киноны гуравдугаар анги багтаж байна.
Сонирхуулахад, Хүн аалзын дүрийг анх Стэн Лий 1962 онд танилцуулсан. Ийн Питер Паркер комикийн дөрвөн алдартай дүр (Superman, Batman, Wolverine, Spiderman)-ийн нэг болсон билээ.
“Хүн аалз” киноны гуравдугаар анги 2021 оны долоодугаар сард нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.