Шууд Chart

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сайн үйлс”-ийн тоглолт болно

2019-10-08 12:15:45

Аравдугаар сарын 10-нд "Дэлхийн харааны өдөр" тохионо. Монголын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны урлагийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Харааны бэрхшээлтэй иргэд нийгэм, соёлын арга хэмжээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна. Өмнө нь тэдэнд зориулсан тоглолт болж байгаагүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүн болон хөтөчтэйгээ хамтдаа ирж дуу хуур, яруу найргаар сонороо мялаах боломжтой. МҮЭСТО-нд аравдугаар сарын 10-ны 14:00 цагт болох тоглолтод дараах уран бүтээлчид оролцоно. 

Дуучид:

Г.Хонгорзул "МУГЖ"
Д.Намсрайноров "СТА"
Н.Дашдэмбэрэл "СТА"
А.Хосбаяр "СТА"
Н.Мөнгөншагай "СТА"
Я.Гэрэлчулуун "СТА"
Х. Батболд "СТА"
Чанцалдулам "СТА"
Б.Баярцэцэг "СТА" /Поп/
П.Баярцэнгэл /Поп/

Яруу найрагчид:

П.Бадарч-Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ
Т.Галсан- Ардын уран зохиолч, СГЗ
Д.Урианхай- МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Ш.Дулмаа- Ардын уран зохиолч, СГЗ
Д.Төрбат- Төрийн шагналт зохиолч
Б.Ичинхорлоо-Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч
П.Нямлхагва-Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч
Ш.Лхамноржмаа-“Болор цом”-ын эзэн яруу найрагч
О.Цэнд-Аюуш- МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Ж.Батнов- МЗЭ-ийн гишүүн зохиолч 


Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сайн үйлс”-ийн тоглолт болно   
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй