Шууд Chart

"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн моно драм Орхон аймагт “амилна”

2019-10-15 11:15:00

Манай эриний X зуун хийгээд өдгөөгөөс даруй нэгэн мянга гаруй жилийн тэртээд Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан мянганы суут хүмүүний нэг, Мүрасаки Шикибү(794-1185) хэмээх язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн "Гэнжийн туульс"-ыг орчуулагч О.Жаргалсайханы монгол хэлнээ хөрвүүлсэн. Тэгвэл "Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” моно драм буюу нэг хүний драмын жүжиг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт амилахаар болжээ. Тус бүтээлийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл ажилласан бөгөөд Кокидэн хатны дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Уранбилэг тоглож байгаа аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн моно драм Орхон аймагт “амилна”  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй