Шууд Chart

Таван орны оюутан залуучууд өрсөлдөв

2019-10-28 16:39:04

Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн оюутан, залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд “Хүрд” компанийн спорт зааланд боллоо.

Тэмцээнийг ҮБТДС, МЧБХ, БТСГ, МҮОХ, “Хүрд” компани зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын их дээд сургуулийн оюутан залуучуудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Австрали гэсэн таван орны 160 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн олимпийн зургаан (57, 65, 74, 86, 97, 125 кг) жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

ҮБТДС-ийн хамт олноос тус сургуулийн анхны чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Оросоогийн Мөнхбат, гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир, түүний гэргийд хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.

Багийн дүнгээр Монгол Улсын баг тэргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын баг хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

Тэмцээнийг зохион байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Ц.Цогтбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэргүүтэй манай чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид дүүргэсэн.

Тэмцээний дүн

57 кг: 1. Нармандахын Наранхүү (ҮБТДС) 2. Цэвээнравдангийн Балжинням (Алдар) 3. Даваанямын Төрбаяр (Мон-Алтиус), Шижирбаатарын Эрдэнэ-Очир (Рояаль ОУДС)

65 кг: 1. Батдэлгэрийн Баттулга (ҮБТДС) 2. Бямбасүрэнгийн Ууганбаяр (Баянхонгор) 3. Цэнд-Аюушийн Дамдинпүрэв, Батболдын Энхбаяр (хоёул МУБИС)

74 кг: 1. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор) 2. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил (МУБИС) 3. Олонбаярын Сүлдхүү (ҮБТДС), Цэдэнбалжирын Баярсайхан (Рояаль ОУДС)

86 кг: 1. Баасандоржийн Цэрэндаш (ҮБТДС) 2. Пүрэвбаатарын Тэлмэн (Политехникум) 3. Зоригтбаатарын Баяржаргал (ҮБТДС), Ким Пэ Рин (БНСУ)

97 кг: 1. Төмөрбатын Мөнгөншагай (ҮБТДС) 2. Ядамжав (БНХАУ) 3. Чинбатын Алтангэрэл (Аварга), Ганцоожийн Машидравжих (ҮБТДС)

125 кг: 1. Сүхбаатарын Сүхбат (Аварга) 2. Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ (ҮБТДС) 3. Лхагвасүрэнгийн Одбаяр (Рояаль ОУДС), Амарбатын Баянмөнх (ҮБТДС)

 

































Нийтэлсэн: У.Баярсайхан

Таван орны оюутан залуучууд өрсөлдөв  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй