Шууд Chart

"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа

2019-10-30 14:12:20

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 115,646,229 төгрөгийн үнийн дүн бүхий 465,693 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.74%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB +8.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -5.75%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.96%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.61 хувиар буурч 17994.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,378,095,015,792.86 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 1609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй