
Хорин жилийн өмнө зохион байгуулагдаж байсан Говь-поп рок олон улсын дуучдын уралдаан Дорноговь аймагт боллоо.
Уралдаанд Монгол, ОХУ, ӨМӨЗО-ны нийт 27 дуучин ур чадвараараа өрсөлдсөн юм.
Энэхүү уралдааныг анх Монгол Улсын ардын жүжигчин, Буриад Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа санаачлан “Саранхөхөө” теартын тайзнаа зохион байгуулж байжээ.
Уралдаанд хорин жилийн өмнө түрүүлсэн дуучин хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн нь оролцогч, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж ач холбогдлыг нэмэгдүүлж байлаа.
Шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Буриад Улсын ардын жүжигчин Даариймаа Дугдановс, Д.Ухнаа нар ажиллав.
Ийнхүү гран при шагналыг ӨМӨЗО-ны залуу дуучин Цаснаа хүртэж, Хэнтий аймгийн оролцогч Хосбаяр нэг, СУИС-ийн оюутан Оюун-Эрдэнэ дэд, МУСТА, дуучин Өнөржаргал гуравдугаар байрт шалгарчээ.
Мөн Дорноговь аймгийн оролцогч дуучин Одондэмбэрэлийг жүжигчин хэдий ч мэргэжлийн түвшинд дуулж байгааг онцлон Ч.Насантогтохын нэрэмжит шагналаар шагнасан юм.
Говь-поп рок олон улсын дуучдын уралдаан Дорноговь аймагт боллоо | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.