
Лхагва гарагт Испани “Но́у Кэмп” цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн Барселона, Риал Мадрид багийн тэмцээн болох үеэр гадаа нь эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрөгч 10 дугаар сард болох байсан энэ тоглолтыг эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж хойшлуулаад байсан юм. Тухайн үед болсон үймээний үеэр Каталонийг салан тусгаарлахыг дэмждэг 9 хүнийг баривчилсан байдаг. Харин энэ удаагийнх салан тусгаарлахыг дэмжсэн хамгийн сүүлийн эсэргүүцэл болж байна.
Тэмцээн эхлэхээс өмнө эсэргүүцэгчид хөл бөмбөгийн дэмжигчдэд 100 мянган ширхэг зурагт хуудас тараах болно, мөн хийлдэг бөмбөг авчирч түүн дээрээ дэлхий нийтэд хандаж хэлэх үгээ бичээрэй хэмээн захина” хэмээн твиттер хуудсанд бичсэн байжээ. Харин тэмцээн эхлэхэд спортын хорхойтнууд цэнгэлдэх дотор зурагт хуудас барьж, Испаниас салан тусгаарлахыг шаарджээ.
Каталони салан тусгаарлахыг дэмжигчид дахин эсэргүүцлээ илэрхийллээ | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.