"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 545,481,514.8 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 51 компанийн 6,718,763 ширхэг хувьцаа 545,481,514.8 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 5,750,982 | 266,219,309 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 39,382 | 64,655,752 |
3 | INV | ИНВЕСКОР ББСБ | 13,448 | 35,197,902 |
4 | MFC | МОНОС ХҮНС | 307,502 | 21,420,946 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 125,397 | 18,875,432 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | МИРЭ ЭССЕТ СЕКЮРИТИЗ МОНГОЛ ХХК | 11,019,092 | 522,061,809 |
2 | MNET | АРД СЕКЮРИТИЗ ХХК | 468,660 | 137,784,955 |
3 | GLMT | ГОЛОМТ КАПИТАЛ ХХК | 482,715 | 80,007,517 |
4 | BDSC | БИ ДИ СЕК ХК | 122,240 | 51,507,208 |
5 | TDB | ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК | 362,718 | 45,658,721 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. Багцын арилжаа:
2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрүүдэд багцын арилжаагаар 5,376,345 ширхэг үнэт цаасыг 250,000,042.5 төгрөгөөр арилжаалсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | Лэндмн ББСБ | 5,376,345 | 250,000,043 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2020 оны 1 дүээр сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,664,137,088,269 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19100.15 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.77 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.