Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

МБА: Г.Батхүү агсны гэр бүлийг залилж, 15 сая төгрөг авсан

2020-02-03 12:30:52
Error loading player: No playable sources found

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас дөнгөж сая Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсан хэргийн хохирогчийн өмгөөлөгч өнгөрсөн сарын 22-нд хэвлэлийн хурал хийснийг та бүхэн мэднэ. Ийн мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны зарим баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулж, бодит бус мэдээлэл тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Мөн хохирогчийн амиа алдсан хэргийн шинжээчийн дүгнэлтүүд, талийгаачийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн зурвас зэрэг мэдээ мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд задруулсан. Энэ үйлдлийг мөрдөн шалгалтын нууц задруулсан учир хэрэг бүртгэлт хийн шалгаж байгаа.

Үүнээс гадна Мөн дээрх “Г” гэгч этгээдийг энэ хэргээс гадна зургаан удаагийн үйлдлээр бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан үйлдэлтэй нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МБА: Г.Батхүү агсны гэр бүлийг залилж, 15 сая төгрөг авсан  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй