
Урд хөршийн Төв хорооны шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх ажлын хэсгийн дарга Ли Кэчян өчигдөр хэсгийн хурлаа даргалан хуралдууллаа. Тэрбээр халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж,
.Мөн Төвийн удирдах багийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу Төрийн зөвлөл зарим мужийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн цагаан сарын дараах халдвараас урьдчилан сэргийлэх ажил, олон нийтийн үйл ажиллагаа, ард иргэдийн амьжиргааны хэрэгцээг хангахын тулд улсын чухал аж ахуйн нэгж, томоохон төслийн ажилтнууд эртхэн ажил албандаа гарахын зэрэгцээ бусад нь уян хатан зохицуулалт хийхийг санал болгосон байна. Ингэснээр цагаан сарын баярын дараах иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгаж, халдвар дэгдэх эрсдэлийг бууруулахад тустай аж.
Эх сурвалж: CCTV
БНХАУ коронавирусийн халдвар дэгдэх эрсдэлийг бууруулна | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.