
Тайландад Хүний дархлал хомсдолын вирусийн бэлдмэл, ханиадны эм хоёрыг хавсран хэрэглэснээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнд үр дүнгээ өгсөн тухай энэ улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Хятадын иргэн, 71 настай эмэгтэй шинэ төрлийн уушгины хатгалгааны хүнд шинж тэмдэгтэйгээр Бангкокийн Рачавити эмнэлэгт иржээ. Эмч нар энэ өвчтөнийг эмчлэхийн тулд МЕРС өвчний үед хэрэглэж байсан “Осельтамивир” нэртэй ханиадны эм болон Хүний дархлал хомсдолын вирусийн эсрэг “Лопинавир” гэдэг бэлдмэл ашиглажээ.
Эдгээр эм бэлдмэлийг хэрэглэснээс хойш 48 цагийн дараа коронавирусийн шинжилгээ хийтэл сөрөг хариу гарсан гэнэ. Харин одоо Тайландын Эрүүл мэндийн яамнаас олж авсан мэдээллээ батлахын тулд нэмэлт шинжилгээний үр дүнг хүлээж байна. Энэ улсад коронавирусийн 19 тохиолдол батлагдаж, бүрэн эдгэрсэн хүний тоо найм болжээ. Үүнээс гадна 382 хүн коронавирусийн сэжигтэй тохиолдол гэгдэн эмчийн хяналтад байна.
Тайландын Эрүүл мэндийн яам нэмэлт шинжилгээний үр дүнг хүлээж байна | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.