
Германд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид анх удаа тэмцээн, уралдааны үеэр пиротехникийн хэрэгсэл ашиглах зөвшөөрөл авчээ. Хамбург хотод энэ сарын 8-нд болох хоёрдугаар зэрэглэлийн тэмцээн эхлэхээс өмнө нутгийн хөгжөөн дэмжигчид анх удаа утаа гаргах, салют буудуулах, пиротехникийн хэрэгсэл хэрэглэхийг Хөлбөмбөгийн холбоо нь зөвшөөрчээ.
Ингэхийн тулд зөвшөөрөл авсан хөгжөөн дэмжигчид үзэгчдийн суудал болон талбайн хоорондох зөвшөөрсөн задгай зайд пиротехникийн хэрэгслээ ашиглаж болох аж. Тэднийг утаа гаргагч, салют буудуулагчаар баяр хөөрөө харуулах хооронд ийм хэрэгслээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүс болон гал унтраагчид ажиглах юм байна.
Гэхдээ цаашид үзэгчдийн суудлаас энэ төрлийн техник хэрэгсэл хэрэглэхийг хязгаарласан хатуу дүрэм журмыг зөөлрүүлэх төлөвлөгөөгүй, дараа дараагийн удаа тухайн нөхцөл байдлаас нь шалгаалж асуудлыг шийдвэрлэнэ гэж Германы Хөлбөмбөгийн холбоо мэдэгджээ.
Энэ улсад тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид, фенүүд нь утаа гаргагч, салют буудуулсан тохиолдолд тухайн клубт мөнгөн торгууль тавьдаг байна. Ийм шалтгаанаар Хамбург хотын спорт клуб сүүлийн улиралд 324 мянган доллартай тэнцэх еврогийн торгууль төлжээ. Энэ талаар хатуу байр суурьтай байдаг Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА спорт клубуудыг ийм зөрчил гаргасан тохиолдолд торгохыг дэмждэг.
Харин хөгжөөн дэмжигчдийн тухайд зарим нь утаа гаргаж, салют буудуулах нь тоглолтын явцад уур амьсгал оруулдаг гэж маргадаг ч үзэгчдээс шидсэн галт хэрэгсэлд өртөж түлэгдсэн, тэр ч байтугай амь насаа алдсан тохиолдол байдаг байна.
Германд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид анх удаа тоглолтын үеэр пиротехникийн хэрэгсэл ашиглана | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.