Шууд Chart

ОХУ-ын “Россотрудничество” агентлагаас зарладаг “Шинэ үе-2020” хөтөлбөрт материалаа илгээгээрэй

2020-02-06 15:34:44

“Россотрудничество” агентлаг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй 2020 оны залуучуудын тэргүүлэх хөтөлбөр зарлагдлаа.

“Шинэ үе” хөтөлбөр нь "Россотрудничество” байгууллагын хэрэгжүүлж буй Оросын залуучуудын онцгой хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох ховорхон боломжийг олгодог. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд Орос улсад зочлоод зогсохгүй, мэргэжлийн харилцаа холбоо тогтоох, Оросын төрийн болон төрийн бус байгууллагын бүтэцтэй танилцах, олон нийтийн байгууллагуудтай урт хугацааны түншлэл тогтоох боломж бүрдэх юм.

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд гадаадын олон нийтийн бүлгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дипломат байгууллага, шинжлэх ухаан, соёлын залуу төлөөлөгчид ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй олон улсын хэмжээний сургалт, тусгай хуралдаан, спорт, соёлын арга хэмжээнд оролцоно.

Тус хөтөлбөрт сүүлийн 9 жилийн хугацаанд дэлхийн 130 гаруй орны 7000 гаруй идэвхтэй залуу удирдагч хамрагдаж, Орос руу богино хугацааны танилцах аялал хийж байжээ. Хөтөлбөр хэрэгжсэн жилүүдэд Калининградаас Владивосток хүртэл Оросын өнцөг булан бүрт арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд гадаадын 110 орны 1000 гаруй төлөөлөгч ОХУ-ын 20 гаруй хотод зочилжээ.

Түүнчлэн өнгөрсөн жил Москва, Санкт-Петербургт хийсэн аяллынхаа үеэр залуу удирдагчид Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум, Парламентаризмыг хөгжүүлэх II форум, Залуу дипломатуудын дэлхийн III чуулга уулзалт зэрэг олон улсын гол арга хэмжээнд оролцсон байна. Цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний оролцсон арга хэмжээнүүдэд уригдсанаас гадна хойд хөршийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийжээ.

“Шинэ үе” хөтөлбөрийн гол түншээр жил бүр ОХУ-ын Гадаад харилцааны яамны Залуу дипломатчдын зөвлөл, “Россия сегодня”, “Russia Beyond” олон улсын медиа групп, ОХУ-ын Төрийн дум болон Холбооны хурлын холбооны зөвлөл, Оросын рафтингын холбоо, “Курчатовын хүрээлэн” ЭШТ, Профессор Н.Е.Жуковскийн нэрэмжит Аэрогидродинамикийн төв хүрээлэн, Оросын парламентын Европ клуб ажилладаг. Үүнээс гадна 2019 оноос “Оросын газарзүйн нийгэмлэг”, ОХУ-ын Эрчим хүчний яам, БРИКС-ийн Залуучуудын эрчим хүчний агентлаг болон бусад байгууллага тус хөтөлбөртэй түншлэх болжээ.

Ташрамд дуулгахад, "Шинэ үе" хөтөлбөрт хамрагдахын тулд Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-өөс “Шинэ үе” хөтөлбөрт нэр дэвшигчийн асуулгын хуудсыг авч, бөглөөд new-generation@rs.gov.ru хаягаар илгээх юм.

Түүнчлэн 2020 онд хэрэгжүүлэх "Шинэ үе" төслийн бүрэн жагсаалттай танилцах болоод уг хөтөлбөртэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг оршин суугаа улсынхаа Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс авах боломжтой аж.

Мөн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээнд тус хөтөлбөрийн албан ёсны хуудсыг дагах, #NewGeneration, #NewGeneration2020, #Rossotrudnichestvo хаштаг ашигласнаар “Шинэ үе” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОХУ-ын “Россотрудничество” агентлагаас зарладаг “Шинэ үе-2020” хөтөлбөрт материалаа илгээгээрэй  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй