
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор БНХАУ-д ямар арга хэмжээ нэмж авч байгаа талаарх мэдээллээс хүргэе. Бээжинд олон хүн ресторанд цугларч, хурим найр, төрсөн өдөр тэмдэглэхийг хориглосон байна. Ханжоу, Наньчан зэрэг том хотуудад өдөр бүр гэрээс гарах хүний тоог хязгаарлах арга хэмжээ авч байгаа бол Хубэй мужийн хотуудад олон давхар байрны цахилгаан шатыг зогсоож, хүмүүсийг гэрээсээ цөөхөн гаргахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн Хятадын засаг захиргаанаас шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаатай тэмцэх үндэсний хөтөлбөрт оролцогчид, эмч мэргэжилтнүүдийг татвараас чөлөөлж, урамшуулал олгохоор болсон тухай Хятадын Сангийн яамнаас өнөөдөр мэдээлсэн байна.
Шинэ арга хэмжээний хүрээнд Хятадын эм, эмнэлгийн хэрэгсэлд хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй, хүн амд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэдэг ачаа тээврийн болон ложистикийн компаниудыг татвараас чөлөөлөхөөр болжээ. Түүнчлэн коронавирусийн улмаас энэ онд асар их алдагдалд орох төлөвтэй байгаа үндэсний тээврийн харилцаа, ресторан, зочид буудал, аялал жуулчлалын компаниудад татварын онцгой хөнгөлөлт эдлүүлэхээр болсон байна.
Бээжинд олон хүн ресторанд цугларч, хурим найр, төрсөн өдөр тэмдэглэхийг хориглов | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.