Шууд Chart

Коронавирусийн уршгаар БНХАУ-д гахайн махны нийлүүлэлт тасалдах болжээ

2020-02-07 17:08:27

Гахайн махны хомсдолд орсон БНХАУ-ын хэрэглэгчдэд коронавирусийн уршгаар махны нийлүүлэлт тасалдах болсныг хүнсний компаниуд мэдээлж байна.  БНХАУ-д гарсан мялзан өвчнөөс шалтгаалан тус улс гахайг олноор нь устгаснаар махны үнэ өсч, махны эрэлт хэрэгцээ нэмэгдээд байжээ.

Гэтэл шинэ төрлийн коронавирусийн улмаас худалдан авагчид, хэрэглэгчид гадуур гарах боломжгүй болсон нь дэлгүүрүүд, ресторануудын эрэлтийг багасгаж, боомтууд дахь бараа буулгалтыг удаашруулсан байна. Мөн цаашлаад "Тайсон Инк", "Жи-Би-Эс-Са" зэрэг олон улсын хүнсний компаниудаас импорт хийж, махны хэрэгцээгээ хангах гэсэн Хятадын эрх баригчдын үйл ажиллагааг тасалдуулж эхэлжээ.

"Тайсон Инк" компанийн гүйцэтгэх захирал “Боомтуудад саатал үүссэн. Тиймээс ачаа тээвэрлэлтээ өөрчилсөн” гэж ярьсан байна.

Африкийн гахайн мялзан өвчний улмаас гахайн тоо толгойнхоо тал хувийг устгасан Хятадын Засгийн газар 2018 оны наймдугаар сараас хойш АНУ, Европ, Бразил зэрэг улсаас авдаг махны импортоо өсгөөд байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Коронавирусийн уршгаар БНХАУ-д гахайн махны нийлүүлэлт тасалдах болжээ   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй