Шууд Chart

Эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв

2020-02-10 10:49:26

IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын нэг Парисын “Их дуулга” өнгөрсөн бямба гарагт эхэлж, өчигдөр өндөрлөлөө.  

Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 115 улсын 683 тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин оролцов.

Тэмцээний эхний өдөр -57 кг жинд Д.Сумьяа мөнгө, -48 кг жинд М.Уранцэцэг, -60 кг жинд Д.Амартүвшин, -73 кг жинд Ц.Цогтбаатар, -66 кг жинд Ё.Басхүү нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Энэ удаа гавьяат тамирчин  М.Уранцэцэг IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын нэг Парисын “Их дуулга”-ас дөрөв дэх хүрэл медалиа хүртээд байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй