Шууд Chart

ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн хамт олон урд хөршид халдваргүйжүүлэлтийн эд материал хандивлалаа

2020-02-11 10:14:37

Шинэ төрлийн коронавирус буюу онц халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа БНХАУ-ыг дэмжиж Монгол Улсын ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн хамт олон ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны газар болон боомтын албанд ариутгал халдваргүйжүүлэлтийн буюу нийт 4000 ширхэг эд материал хандивлажээ.

Тус хүрээлэнгийн хамт олон мөнгө хандив цуглуулан дээрх эд зүйлсийг авсан бөгөөд халдваргүйжүүлэлтийн эд материалыг энэ сарын 7-нд Улаанбаатар хот дахь Баяннуур хотын боомтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. Харин

Сонирхуулахад, БНХАУ-ын CCTV энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдээс Хятад улсад тусламжийн гараа сунгасан анхдагч хүрээлэн нь Хими технологийнхон болсон талаар онцолсон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн хамт олон урд хөршид халдваргүйжүүлэлтийн эд материал хандивлалаа  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй