Шууд Chart

АНУ гадаадын улсуудад туслах төсвөө буурууллаа

2020-02-11 15:47:28

АНУ-ын Засгийн газар Батлан хамгаалахын зардлаа нэмж, гадаадын улсуудад туслах төсвөө бууруулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн жилийн төсвийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Түүний мэдэгдсэнээр АНУ энэ оны 10 дугаар сард эхлэх санхүүгийн жилийн төлөвлөгөөндөө Засгийн газраас хэрэгжүүлдэг зарим хөтөлбөрүүдийнхээ төсвийг тодорхой хувиар хассан байна. Энэ нь Холбооны төсвийг тэнцвэржүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.

Төлөвлөгөө ёсоор АНУ Батлан хамгаалах салбартаа 705 тэрбум доллар хуваарилж, төсвийг нь нэмж байгаа бол Төрийн департамент болон гадаадын тусламжийн санхүүжилтийг 11.7 тэрбум доллараар буууруулж байна. Дурдсан салбар дахь 22 хувийн энэ бууралт “Америк 1 дүгээрт” гэдэг уриагаа Дональд Трамп сонгуулийн өрсөлдөөндөө дахин ашиглахын дохио гэж зарим хэвлэл бичиж байна.

Харин төсвийн тухайд АНУ батлан хамгаалах салбартаа илүү хөрөнгө зарцуулахыг холбоотнуудаасаа үргэлжлүүлэн шаардана гэсэн байна. Мөн төсвийн алдагдлыг бууруулах 15 жилийн зорилт дэвшүүлж, эдийн засгийн өсөлтөө гурван хувь гэж тодорхойлсон байна. Энэ нь АНУ-ын засаг захиргааны төсвийн төлөвлөгөө хэр бодитой вэ гэдэг асуулт дагуулахаар байна гэж зарим хэвлэлд бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ гадаадын улсуудад туслах төсвөө буурууллаа   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй