
Ираны цэргийн цохилтод өртөж, тархи нь доргисон цэргийн тоо нэмэгдсэн тухай АНУ мэдээлж байна. Ираны цэргийн генералын аминд хүрсэн цохилтын дараа өнгөрөгч нэгдүгээр сард Америкийн цэргийн хоёр баазад Тегеран хариу барьсан. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хохирол учраагүй гэж мэдэгдсэн ч, зарим цэргийн тархи доргисон хэмээн Пентагон мэдээлсэн юм.
Албаныхны хэлснээр тархи нь хөдөлсөн цэргийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал, 64 хүний тархи хөдөлсөн гэж байсан бол энэ удаад 109 хүн тархины гэмтэлтэй гэжээ. Тэдгээр цэргүүдийн 70 орчим хувийг гэрт нь буцаасан гэж Пентагон мэдэгдсэн байна.
Ираны цэргийн цохилтод өртөж, тархи нь хөдөлсөн америк цэргийн тоо нэмэгджээ | ||
Үзсэн: 435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.