
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, МҮОНТ-ийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд нар өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгуулийн хэлтсийн орлогч дарга Үви Ахундлу, зөвлөх Кийра Касталдо нарыг хүлээн авч уулзлаа.
Ийн уулзалтын төгсгөлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгуулийн хэлтсийн орлогч дарга Үви Ахундлу “Манай хэлтсээс томилогдсон баг Монгол Улсад 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотойгоор урьдчилсан судалгаа, дүгнэлт хийхээр гурав хоногийн хугацаатай ирсэн байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, судалгаа хийж байна. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг маш чухал учир МҮОНРТ-ийг онцолж, Ерөнхий захирал удирдлагуудтай уулзалт хийж байна. Мөн энэ уулзалтаар зөвхөн сонгуулийн асуудлаас гадна манай байгууллага МҮОНРТ-тэй цаашдаа хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцлоо.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 57 гишүүн оронтой. Гишүүн орнуудынхаа сонгуулийн үйл ажиллагааны үеэр нягт уялдаа холбоотой хамтарч ажилладаг. Мөн зөвхөн Европын орнуудаар хязгаарлагдахгүйгээр гишүүн бус түнш улс орнуудын сонгуулийн үеэр өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулдаг.
Монголд хийсэн уулзалт, судалгааны тайлан гурван долоо хоногийн дараа олон нийтэд нээлттэй байдлаар гарна. Уг тайлангийн үр дүнгээс хамаар ч Монголд сонгуулийн үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны ажиглагчийн баг ажиллуулах эсэх шийдэгдэнэ.
Хэрвээ ажиглагчийн баг илгээхээр болэнэ талаарх мэдээ мэдээллийг хэрхэн олон нийтэд нээлттэй ил тод байдлаар хүргэх тал дээр МҮОНРТ-тэй хамтарч ажиллана” хэмээв.








Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.