
Шинэ хэлбэрийн коронавирусний халдварын эсрэг “тэмцэл” БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод эрчимтэй явагдаж байгаа. Энэ цаг үед ӨМӨЗО-оос энэ сарын 11-нд Ухань хотын ард иргэдийн хэрэглээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүн, малын мах хандивласан талаар CCTV мэдээллээ. Тодруулбал, 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлажээ.
Дээрх тусламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол, Хөлөнбуйр, Улаан хад, Хөх хот зэрэг газраас цуглуулжээ.
.
Ухань хотын иргэдэд 300 тонн малын мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлалаа | ||
Үзсэн: 11372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.