Шууд Chart

Өндөржүүлсэн бэлэн байдалд дараах арга хэмжээг авдаг

2020-02-12 18:08:01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг.

Мөн

10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:

10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;

10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.

10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.

10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өндөржүүлсэн бэлэн байдалд дараах арга хэмжээг авдаг  
Үзсэн: 40392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 22:53
төрийн банкны хануул дүүргийн соелын ордны салбар өдөржин 50-80 хүн шавуулж,1хүнийг 2-3цаг хүлээлгэж байгаа нь халдвар тараах маш их эрсдэл дагуулж байна. онцгой комисс анхаарахгүй бол удирдлага нь ямар ч мэдрэмжгүй удаж байна шүү.байрны мөнгө төлөхөөр өвгөн би өнөөдөр 2 цаг хүлээв.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 14:45
Hun bolgon uhamsartai sahilga battai baival bid davj garnaa dalimduulj hudal unen tsuurhald itgeh hereggyi baimaar bn
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 14:08
mongolchuud bid bie bienee hundelj hairlj uhaantai ewtei baij baijil ene hundhen ueiig dawh heregtei harin hilee haah n zow baihaa
Zochin [127.0.0.xxx] 2020-02-13 10:19
Hundetgeh shaltgaantai hyatad humuusiig oruulna gedeg bj bolomgui hereg shude diplomatch geheere haldvar avahgui geh zuil bhgui shude Manai uls Yagaad hilee buren haah ch erhgui Bga ym be busad Australia oros Solongos buh uls gadni hembe guaigch ogt nevtuulehgui bnshude ard irgedees ni Uur chuhal Yu bdag bnaa maak ch uildverlej chaddagui uls bj araichde
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 07:36
Хил зах хоёроо хаагаагүй байж яаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих вэ.Шилжээд ч ямар р дүн байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 08:14
Hoshnogo mine hilee bol haatsan
зочин [127.0.0.xxx] 2020-02-13 07:21
хха юун фитнес бэ?.ѳндѳржүүлсэн бэлэн бдл зарлаад бна хѳѳе цаана чинь.яахаараа ийм тэнэг болчдым бэ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 20:20
фитнес клубууд ажиллах уу
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 08:15
Ervvl menddee l anhaarsan ysan bolohgvyu aduunuudaa
зочин [127.0.0.xxx] 2020-02-13 07:23
мэдрэлээ сэрээчээ!!!
Yun fitness ve? [127.0.0.xxx] 2020-02-13 07:22
Yasan ih fitnessdeg zolbin be?
Zochin [127.0.0.xxx] 2020-02-12 22:53
Ergvv har dagz be chi gantsaara fitnessdej vheerei chi
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 20:58
яасан фитнессэг хулгайч вэ?
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 21:42
юун фитнессэг хулигаан бэ

Бидэнтэй нэгдээрэй