Шууд Chart

"Guys" хамтлагийн М.Мягмар жиүжицүгээр хичээллэж эхэлжээ

2020-02-13 10:28:30

Тэр дундаа жиүжицү бөхийн төрлийг сонгон хичээллэх болсон байна. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүктээ “Жиүжицүгийн их спортод дурласан хэрнээ очиж чадалгүй явсаар маш урт хугацааг өнгөрөөсөн хүн өнөөдөр “Garuda BJJ ба MMA” клубт анхны бэлтгэлээ хийлээ. Өөрийн гэсэн онцлог хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, мөн маш сайхан соёлыг агуулсан спорт байна. Бахадмаар... Өөрийн хоёргүй сэтгэл, зүтгэлээр энэхүү спортыг өнөр өтгөн гэр бүл болтол нь хөгжүүлж дэлгэрүүлж ирсэн найз О.Болд-Эрдэнэ болон хамтран зүтгэгч бүх жиүжицүгийн ахан дүүстээ амжилт ялалтын оргил бүхнийг хүсэн ерөөе. Найрсаг сэтгэлээ дэлгэн угтсан сайхан хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа” гэжээ.

Ташрамд дуулгахад, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал жиүжицүгээр хичээллэж, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд медалийн тавцанд зогссон билээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Guys" хамтлагийн М.Мягмар жиүжицүгээр хичээллэж эхэлжээ  
Үзсэн: 2074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй