
ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын Х ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг болоод баазын штаб, удирдлагаас өгсөн нэмэлт үүргүүдийг амжилттай гүйцэтгэсээр байна.
Цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд очихоос өмнө буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд хамрагдсанаас хойш нягт хамт олон болон төлөвшиж чадсаны дүнд үүрэг гүйцэтгэж байгаа олон орны дайчдын тэргүүн эгнээнд манлайлж явна.
Тодруулбал, Өнгөрсөн нэгдүгээр сард дэмжлэгийн салаа болон мотобуудлагын тасгуудын хооронд болзолт уралдааныг зарлаж, цэргийн алба, сахилга, зохион байгуулалт, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, сургалт, соёл хүмүүжил, бие бялдрын шалгуур үзүүлэлтүүдийг хангах гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийг долоо хоног бүр дүгнэж, сарын тэргүүний тасаг, офицер, ахлагчаа шалгаруулж урамшуулжээ. Мөн АНУ, ИБУИНВУ-ын цэргийн багуудтай хамтран эмнэлгийн зааварлагч, гар хийцийн тэсэрч дэлбэрэх хэрэгслийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны зарчим, учруулж болох хөнөөлийн тухай сургалтыг явуулж,
.АНУ, Их Британийн цэргийн багтай хамтарсан сургалт хийв | ||
Үзсэн: 552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.