Шууд Chart

Хилчид сураггүй алга болсон хоёр иргэнийг аварчээ

2020-02-17 12:44:19

Дорноговь аймгийн нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга болж хоёр иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар энэ сарын 13-нд цаг агаар муудаж, цасан шуурга шуурах үеэр тус тусын малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлага авч эрлийн ажиллагаанд хамтарсан байна.

Ийн тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг энэ сарын 15-ны өдрийн 09:45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусламж үзүүлжээ.

Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар 15-ны өдрийн 16:00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэдэг газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай бусад арга хэмжээг авчээ. Ийн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хилчид сураггүй алга болсон хоёр иргэнийг аварчээ  
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-17 17:27
өө мундаг байна шүү.Хилчидэд иймэрхүү зүйл олон тохиолдож хүний амь аварч, тусалдаг.Гэвч түүнийгээ тэд албаны нууц гэж дараад дарга нар нь өнгөрөөдөг тохиолдол олон бий.Тэднийг урамшуулан шагнаж, олон түмэнд сурталчилах ёстой доо...

Бидэнтэй нэгдээрэй