Шууд Chart

Байгууллага, хамт олон, доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа

2020-02-17 15:43:24

БНХАУ-д COVID-19 вирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад хөл хорио тогтоож их, дээд сургуулиуд амарч, оюутнууд орон нутгийг зорьсон мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Үүнээс үүдэн юм. ЦССҮТ-өөс дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор байгууллага, хамт олон, идэвхтэн, доноруудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа хандивлахыг уриаллаа. Тус уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Гэхдээ эмнэлгүүдэд Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад уриалж байна. Сар шинийн баярыг энэ удаад тэмдэглэхгүй байх захирамжийг төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаад байгаа нь цусаа бэлэглэх сонирхолтой хэн бүхэнд идэвхжих боломжтой цаг хугацаа юм. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амийг аварна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Байгууллага, хамт олон, доноруудыг цусаа хандивлахыг уриаллаа  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй