Шууд Chart

2019 онд зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт суларчээ

2020-02-18 16:08:49

2019 онд зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан талаарх мэдээлэл гарсан байна. Энэ нь АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны маргаантай холбоотой байсан гэдгийг шинжээчид  онцолжээ.

2019 онд Сингапур улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 10 жилийн хугацаанд ажиглагдаж байгаагүй доод түвшин буюу 0.7 хувьд хүрсэн юм. Тайланд улсын эдийн засгийн өсөлт 5 жилийн хамгийн бага буюу 2.4 хувь болон унасан байна. Энэ хооронд 2019 онд Индонез улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай байж. Индонезийн хувьд 5 хувийн өсөлт нь өнгөрсөн 4 жилийн хугацаан дахь хамгийн тааруу үзүүлэлт юм. Өнгөрсөн онд зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт ийнхүү саармагжсан нь экспорт буурсантай холбоотой гэж шинжээчид үзжээ. АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн Зүүн Өмнөд Азийн орнуудын экспортын түвшинд сөргөөр нөлөөлжээ. 

Гэхдээ Вьетнам улсын тухайд өөр дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тус улс эдийн засгийн өсөлтөө 7 хувьд тогтвортой барьж чадаж байгаагийн гол шалтгаан нь  дэлхийн томоохон үйлдвэрүүд Хятадаас Вьетнам уруу нүүж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Үүнээс гадна 2020 оны эхний улиралд Зүүн Өмнөд Азийн орнуудын аяллын жуулчлалын салбар уналтад ороод байгаа нь шинэ коронавирусний тархалттай холбоотой. 

Мөн энэ бүс нутгийн аж үйлдвэрийн салбар хүнд цаг үетэй тулгарч эхлээд байна. Шинэ коронавирусний улмаас Хятадын түүхий эдийн үйлдвэрлэл удааширч байгаа нь нөлөө үзүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2019 онд зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт суларчээ  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй