Шууд Chart

“Хүний эрх хамгаалагч зоригтон” хөрөг нийтлэл, найруулгын уралдаан зарлагдлаа

2020-02-20 14:53:52

Монголын Эмнести Интернэшнл, Оюу толгой хяналт ТББ-ууд хамтран Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулан хамгаалуулахаар сэтгүүлч, нийтлэлчдийн дунд Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

ХУГАЦАА: 2020 оны 02 сарын 15-наас 2020 оны 04 сарын 15-ны хооронд

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчид (хавсралтад дурдагдсан нэрсээс заавал сонгох)-ээс аль нэгийг нь сонгож хөрөг найруулгынхаа гол баатар болгоно.
  • Хөрөг найруулалдаа Хүний эрх хамгаалагч гэж хэн байх ёстой гэдгийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсаныг дурдаж, тухайн хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлана.
  • Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан, учирч байсан саад бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хөндөнө.
  • Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит сайн жишээг өгүүлэн тайлбарлана. • Хүний эрх хамгаалагчийг хамгаалахад юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуудлыг заавал багтааж оруулна.
  • Аль болохоор дурдах биш тодорхой жишээн дээр харуулж “хүн бүрт хүний эрх хамгаалагч болох, тэднийг хамгаалах хэрэгтэй юм байна” гэх сэтгэгдэл төрүүлэхээр бичих ба шинэ санаа дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд оролцогчид бүтээлээ сонин, сэтгүүл, веб сайт, радиод нийтэлж, нэвтрүүлсэн байх бөгөөд давхар сошиал орчинд түгээсэн байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙН ШААРДЛАГА:

  1. Өнцөг:
  • Гол дүрийн содон түүх, туршлага, мэдлэг, мэдрэмжийг бусадтай хуваалцах өнцгийг барих
  • Үйл явдал, асуудлыг тоочихоос илүү тэр бүхэн хүмүүст хэрхэн яаж нөлөөлж байгааг харуулах
  • Хувь хүний төлөвших үйл явц төдийгүй түүний аливаа асуудал, эрэл, шийдэлтэй хамаатай байдлыг нь бодит амьдралд тулгуурлан өгүүлэх.
  1. Эх сурвалж:
  • Эх сурвалжийн гурван төрөл /аман, ажиглалт, бичгийн/ ашигласан байна.
  • Аман эх сурвалжийн гурван түвшнээс /сонирхлын, үр дагавар хүртэгсдийн, мэргэжлийн/ мэдээллээ авч боловсруулсан байх.
  1. Зохиомж:
  • Нягт нямбай /Accurate/
  • Тэнцвэртэй, үнэн эсэх /Balanced and fair/
  • Бодитой /Objective/
  • Төвлөрсөн /Focused/
  • Зөрчилт шинж /Conflict/
  • Ер бусын зүйл /the Unusual/
  • Уялдаа холбоо /Logical/
  • Найруулга /Style/ зэрэг нь сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлага хангахыг аль болох эрмэлзсэн байвал зохино.

БҮТЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

  • Хөрөг найруулгын үгийн тоо 1300-1800 хооронд байна.
  • Подкастын үргэлжлэх минут 10-12 минут байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө хэвлэмэл болон софт файлаар өөрийн биеэр, бичиг баримттайгаа ирж хүлээлгэн өгнө. Бүтээлийн ирсэн хувийг буцааж олгохгүй.

УРАЛДААНД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙГ БҮРТГЭХ:

Сэтгүүлчид Монголын Эмнести Интернэшнлийн mongolia. amnesty@gmail.com хаягаар болон 70004708 утсаар хандаж, урьдчилан бүртгүүлж, нэмэлт мэдээлэл авснаар уралдаанд оролцох эрх нээгдэнэ.

ШАГНАЛЫН САН:

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж тус бүр нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлж, зохион байгуулагч байгууллагуудын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

I байр нэг: 600 000 төгрөг, өргөмжлөл

II байр нэг: 400 000 төгрөг, өргөмжлөл

III байр хоёр: 200 000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр гурав: 100 000 төгрөг, өргөмжлөл

Жич: Уралдаанд оролцох хүсэлтэй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчид хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчдийн талаарх нэрс бүхий хавсралтыг дараах хаягаар буюу эсвэл биеэр Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас авна уу. Хүний эрх хамгаалагчийн тухай мэдээллийг www.amnesty.mn сайтаар орж үзнэ үү.

Харилцах утас: 70004708, 99773800, 99882848

Цахим хаяг: mongolia.amnesty@gmail.com setguulch.enkhbaatar@gmail.com

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүний эрх хамгаалагч зоригтон” хөрөг нийтлэл, найруулгын уралдаан зарлагдлаа  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй