
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 280 сая 130400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүллээ.
Тодруулбал,
Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд Засгийн газрын 2017 оны 151 дугаар, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийг судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 280 сая 130 мянган 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 7, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулжээ. Мөн эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө 2, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл 3, таван баримт бичиг авчээ.







Экологийн цагдаа нар 280 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүллээ | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.