Шууд Chart

Хулгайн замаар болон нэвтрэх бичиггүй хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцно

2020-02-27 15:23:34

Улсын Онцгой комиссын 2020.02.26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдаад байна.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.

1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.

Тиймээс хулгайн замаар явж ойр дотныхноо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай хэмээн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хулгайн замаар болон нэвтрэх бичиггүй хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцно  
Үзсэн: 5087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-28 08:40
Буудаж чадахгүй юм чинь ,эрхийг нь шууд хас ийм л үед тѳрийн тѳмѳр нүүрийг үзүүлэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй