Шууд Chart

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын хурлаар дүрэмд өөрчлөлт оруулах санал гарчээ

2020-02-28 12:14:14

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын хурал Швейцар улсын Женев хотноо байрлах ФИБА-ийн төв оффист болж байна. байна.

Ийн ФИБА 3х3 комиссын тоглолтын дүрэмнд өөрчлөлт оруулах санал гаргах, дэлхий даяар 3х3 төрлийг хэрхэн хөгжүүлэх гол бодлогыг тодорхойлох бодлогын дээд түвшний албанд Монгол Улсын төлөөлөл анх удаа сонгогдон саналаа оруулж ажиллаж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн хурлаар 2020-2024 оны Олимпын шинэ цикл эхэлж буйтай холбогдуулан хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байгаагийн дотор улсын чансааны оноог тооцох аргачлалыг өөрчлөх асуудал яригдаж байна.

Өөрчлөлт батлагдвал олон улсад болоод мэргэжлийн тэмцээнд сайн багтай улсуудад давуу боломж олгогдож, массын оноогоор дээгүүр бичигдэж Олимпын эрх авсан улсуудын чансаа ирээдүйд хумигдаж тооноос чанар руу шилжинэ гэсэн таамаглал харагдаж байна.

Сонирхуулахад, Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-д болсон Дэлхийн АШТ-ий үеэр хуралдсан ФИБА-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавыг ФИБА-гийн 3х3 комиссын гишүүнээр сонгон томилсон билээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 комиссын хурлаар дүрэмд өөрчлөлт оруулах санал гарчээ  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй