Шууд Chart

“Aeroflot open” тэмцээний “С” ангилалд ДШХМ Э.Болдоо түрүүллээ

2020-02-28 12:38:34

“А” ангилал буюу гадаад чансаагаар 2500-аас дээш, “B” ангилал буюу 2300-аас 2550 хүртэлх, “C” ангилал буюу 2300 хүртэлх чансаатай шатарчдын “Блиц” буюу түргэн тоглолт гэсэн дөрвөн ангилалтай зохион байгуулагддаг “Aeroflot оpen” олон улсын нээлттэй тэмцээн ОХУ-ын Москва хотноо энэ сарын 19-нд эхэлсэн.

Тус тэмцээний “B” ангилалд ОУМ С.Билгүүн, ОУМ С.Ган-Эрдэнэ, ОУМ У.Насанжаргал, ДШХМ С.Чингүүн, “C” ангилалд ДШХМ Б.Баярмандах, ДШХМ Э.Болдоо, Б.Ананд нар өрсөлдсөн.

Үүнээс “C” ангиллыг саяхан зохион байгуулагдсан “Moscow open” олон улсын нээлттэй тэмцээний аварга, Монголоос ОХУ-д суралцаж буй оюутан ДШХМ Э.Болдоо найман өргийн дараах байдлаар 7 оноотой ганцаараа тэргүүлээд байсан юм.

Тэгвэл тус тэмцээний дүн гарч ДШХМ Э.Болдоо есөн өргөөс 7.5 оноотой 2490 гадаад чансааны үзүүлэлтээр тэргүүлсэн бол түрүү жилийн дэд аварга ДШХМ Б.Баярмандах шагналт 16 дугаар байр, өсвөрийн шатарчин Б.Ананд шагналт 33 дугаар байрт шалгарлаа.

Ташрамд дуулгахад,

Мөн өсвөрийн шатарчин Б.Анандын хувьд тус тэмцээнд амжилттай тоглож гадаад чансаагаа +94.4-өөр нэмэгдүүлсэн нь онцлох амжилт байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Aeroflot open” тэмцээний “С” ангилалд ДШХМ Э.Болдоо түрүүллээ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй